Та амьдралын тоогоо мэдэх vv. Хэрвээ мэдэхгvй бол тєвєггvй мэдэх боломжтой. Єєрийн тєрсєн гараг, он, cap, єдрийн нийлбэрээр амъдралын тоогоо гаргаж зан тєлєвєє мэдэж болох нь.
Ингэхийн тулд тєрсєн он, cap, єдрийн тоонуудаа нэмнэ. Гарсан тоогоо мєн хооронд нь нэмж нэг оронтой тоо болгоорой. Учир нь зурхайд 1-9 хvртэлх тоонууд л ашиглагддаг.
Жишээлбэл: 1972 оны 12 дугаар сарын 31-нд тєрсєн XVH байлаа гэж бодъё. 1972+12+31 = 1+9+7+2+1+2+3+1=26 Нэг оронтой тоо болгохын тулд 26 = 2+6 = 8 гаргана. Ингэхээр наймын тоо таны амьдралын тоо болж байна гэсэн vг.
1.Тєрєлхийн манлайлагч, ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад єндєр шаардлагатай ханддаг. Маш зарчимч. Бусдын санал бодол, хандлагыг харгалзан зорилгодоо тэмvvлдэг. Vнэнч, шударга, єгєємєр сэтгэлтэй. Сэтгэл зvрхээ хянаж сурах хэрэгтэй.
2. Эв эе найрсаг харилцааг эрхэмлэгч боловч зааж, зааварлах, тушаахыг тэвчдэггvй. Залхуу, уран сэтгэмж нь хєгжсєн, урлагийн мэдрэмжтэй. Гэвч засрашгvй мєрєєдєгч; Ажил нь бvтэлгvйтвэл муухай зан гаргадаг.
3. Их нийтэч, санаанд оромгvй юм сэтгэдэг. Бусадтай хялбархан танилцдаг. Гэвч тєрєлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мєчид тээг болдог. Дэндvv итгэмтгий, гэнэн, хардамтгай зангаасаа болж алдах нь их. Бусдад хууртаж мэхлэгдэх нь элбэг боловч єєдрєг vзэлтэй.
4. Амжилтанд хvрэхийн тулд мал мэт зvтгэдэг. Юу хvсч явдгаа сайн мэддэг. Идэвхитэй, шийдмэг зантай. Сэтгэлд нь ямар нэг зvйл нийцэхгvй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Нарийн дэглэм барьдаг. Арга барилдаа vнэнч байж чаддаг. Санаснаараа зvтгэдэг чанар нь амжилтынх нь тvлхvvр болдог. Сэтгэлийн зовнил, танцаардлаа єєрєє давахыг илvvд vздэг.
5. Мєрєєдємтгий, сэтгэлийн хєєрєлдєє захирагддаг жинхэнэ "Дон Жуан"-ууд. Гэхдээ заримдаа донгио юм шиг болж, євчнєє тоочин гоморхдог. Нэгэн хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггvй.
6. Тvvнийг алт шиг хvн гэж хэлж болно. Дур булаам тєрхтэй, юмны сайн, мууг сайтар ялгадаг. Єєрийгєє золиослох чадвартай. Энэ чанар нь гялалзсан улс тєрч болоход дэм болдог. Хайртай хvндээ vнэнч, эелдэг зантай. Хууран мэхлэхийг тэвчдэггvй. Хууртвал хэзээ ч уучилдаггvй талтай.
7. Дур булаам тєрхтэй, бодлогошронгуй, Ухаалаг хvмvvс. Мєн чанартаа гvнзгий сэтгэгчид. Аливаа дvн шинжилгээ хийж, судлах нь тvvний хийх дуртай ажлын нэг. Хааяа хувиа хичээх нь бий. Бусдын амжилтанд атаархдаггvй. Туслахад хэзээд бэлэн байдаг, єгєємєр, єєрийгєє єндєрт тавьдаг. Гайхмаар авьяас билгээрээ бусдыг бишрvvлдэг.
8. Эрч хvчтэй, хvчирхэг, хатуу хvмvvс. Амжилтанд хvрэхийн тулд єєрийн хvсэл сонирхлоо хянадаг байх шаардлагатай. Єєдрєг vзэлтэй боловч оньсого мэт байж чаддаг. Vнэний тєлєє тууштай тэмцдэг.
9. Бие даасан, эрэлхэг, зоригтой, шийдэмгий.
Ямар нэгэн ажил эрхэлбэл залхмаар яншиж vглэдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хvчтэй, хєдєлгєєнтэй, дэгтэй хvмvvс. Гэхдээ тийм ч эелдэг ёсорхуу хvмvvс биш.

yag taarch bna shu
ReplyDelete