Үнэхээр аймшигтай санагдлаа
Үнэнхүү гоё хүүхэн лянхуа цэцэг шиг хөлтэй, жооргонож, ганхаж явах ёстой гэж эртний Хятадад үздэг байжээ. Тэгээд охидыг бүр 4-5 настайгаас хөлийг нь томруулахгүйн тулд тусгай аргаар боож өсөлтийг нь зогсоодог байв. Ингэж тамлуулсаны эцэст 10 настай охины хөл ердөө 10 см урт болдог аж. Үүний дараа л тэд том хүний алхаагаар явж сурах гэж тамга цайдаг байна. Тэгээд 2-3 сар өнгөрөхөд охид айлын бэр болоход бэлэн болно. Тэгэхдээ “лянхуа хөлний” хэмжээ ямар байх нь ихээхэн чухал. Том хөлтэй бэрийг шоолж дорд үзнэ. Тариалангийн талбайд тонголзсоор хөлөө боолгох боломж олдоогүй “хөдөөний амьтан” гэж адлана.
Хятадын янз бүрийн нутгуудад “лянхуа хөл” олон янзын хэлбэртэй байдаг байжээ. Зарим нутагт тавхай нь нарийн байхыг илүүд үзэж байхад бүхэлдээ маш жижигхэн байхыг эрхэмлэдэг газар ч байх. Гутал нь ч үүнийг дагаад мөн янз бүрийн хэлбэртэй байж.
Хөл “хатаах” уламжлал Хятадад X зуунаас эхтэй аж. Энэ үйлийг Хятадын соёлын нэг хэсэг гэж үзсээр ирэв. Хүргэний талынхан хүүгээ өрх тусгаарлуулахаар бэлтгэхдээ бэр болох бүсгүйн хөлийн тавхайг юуны түрүүнд сонирхоод дараа нь царай зүсийг нь шинжинэ. Тавхайг хүний хамгийн гол зүйлийн нэг гэж үзнэ. Охиныхоо хөлийг хатаахаар боож байхдаа ээж нь тавхайныхаа гоо үзэмжээс хамаарч ирээдүйнх нь амьдрал ямар байхыг нүдэнд нь харагдтал дүрсэлж ярина. Хөл боосноос үүсэх таагүй үр дагавар олон байдаг ч “том хөлтэй мангас” гэж зэмлүүлэх, нөхөргүй насыг барах ичгүүрийг тэвчих эмэгтэй байдаггүй. Тэгсэн хэрнээ, эмэгтэйн нүцгэн хөлийг харах гэж боодлыг нь бүү тайл, гаднаас нь л хар. Энэ журмыг зөрчвөл таны гоо сайхны мэдрэмж чинь алга болно гэсэн зөвлөгөөг эрчүүдэд өгдөг.
Европчуудын хувьд санаанд багтахгүй ч “лянхуа хөл” нь эмэгтэй хүний бахархал төдийгүй хятад эр хүнд гоо сайхны болоод бэлгийн харьцааны дээд сэрэл мэдрэмжийг өгдөг зүйл юм. Уран зохиолд дүрсэлж бичсэнээс нь үзвэл “лянхуа хөл” нь ер бусын жижигхэн, нарийхан, үзүүр нь доошоо матигар, зөөлөн, зохист хэмжээтэй, гоё үнэртэй байдаг аж.
Хятад хүүхнүүд гоо үзэсгэлэнтэй, дур булаам байхын тулд өндәр үнэ төлдөг. Үлгэр жишээ болохуйц гоё хөлтэй гэгдэх эмэгтэй насан туршаа биеийн зовлон эдэлж явдаг. Үнэн хэрэгтээ хөлөө сүрхий гэмтээж байж тавхайгаа жижиг болгоно шүү дээ. Хөлийнхөө тавхайг бусдынхаас илүү жижигхэн болгох гэсэн зарим эмэгтэй ясаа хугалсан тохиолдол ч байдаг гэнэ.
Энэ заншил яг хэдийнээс эхтэйг мэдэхгүй ч Дундад зууны үед хамаарна гэж үздэг. Тэр цагаас хойш уг заншлаар тэрбум орчим хятад эмэгтэй хөлөө хатаалгасан гэсэн тооцоо бий. Эхлээд охины эрхий хуруунаас бусад дөрвөн хурууг өлмийний ул руу шигдтэл нь даавуу утсаар бооно. Дараа нь өлмийг махийлгахьш тулд хөлийг босоо байрлатд бооно. Ингэсзэр хөл уртаашаа өсөхөө больж доошоо махийсаар гурвалжин хэлбэрийг олно. Ийм болсон хөл эзэндээ найдвартай тулгуур болж чадахгүй учир тэр хүн бусдьш тусламжгүйгээр гэрээсээ холдох аргагүй болдог.
“Лянхуа хөл”-д олон түмэн ХХ зууны эхнээс л шүүмжлэлтэи хандах болсон байна. Энэ нь Европ зүгийн соёл Хятадад нэвтэрсэнтэй холбоотой. Энэ заншлыг европчууд дарлал доромжлолын ул мөр, хүмүүн бус хандлагьш илрэл гэж үзэж, үүнтэй санал нэгдэж бүтээл туурвилдаа энэ сэдвийг хөндсөн хятад эрдэмтэд нийгмийн ёс занпшыг үймүүлеэний учир шоронд ч орж байв.
Хятадын энэ заншлын талаар Оросын эмч В.В.Корсаков сэтгэгдлээ илэрхийлэхдээ, хөл дээрээ тогтож чадахгүй, салхи дэгдвэл ойччих гээд байх хятад хүүхнүүдийг харахад тун эвгүй. Тэд хоёр байшингийн хооронд хөлөө ихэд сайрийлгаж, гараараа тэнцвэрээ хадгалж тун түвэгтэй явж харагддаг. Тэд ихэвчлэн улаан өнгийн гутал өмсөнө. Боодолныхоо гадуур оймс утлана. Насанд хүреэн хятад хүүхэн 6-8 настай хүүхдийнх шиг хөлтэй. Харин ганцхан эрхий хуруу нь хэвийн хөгжилтэй гэсэн байжээ.
Энэ хятад эмэгтэй одоо 86 настай. Охиноо сайн нөхөртэй сайхан амьдраасай гэхдээ эцэг эх нь түүнийг эрэмдэг болгож орхиж.
Хөл боохыг 1912 оноос хориглосон ч хятадууд уламжлалаа хэнээс ч илүү хадгалдаг хүмүүс.
Эмэгтэйчүүдтэй ярьж үзэхэд ихэнх нь хөлөө “хатаалгаснаараа” бахархаж байсан гэж сэтгүүлчид ярьдаг. Хятад уламжлалыг баримталж эмэгтэй хүний гоо үзэегэлэнг дүрсэлбэл: турьхан биетэй, гарын нь хуруу нарийхан урт, зөөлхөн алгатай, булбарай арьстай, босоо духтай цагаан цайвар царайтай, жижигхэн чихтэй, жирвэгэр хөмсөгтэй, жижигхэн дугариг амтай байх ёстой аж. Чинээлэг гэр бүлд төрж өссөн хүүхнүүд нүүрээ гонзгой харагдуулах гэж духныхаа үсийг хусаж, амныхаа хэлбэр хэмжээг уруулын будгаараа өөрчилж засдаг байсан гэдэг. Нарийн бэлхүүс, жижиг цүүцгэр хөлийг эмэгтэй хүний уран гоёын гол шинж чанар, эрчүүдийг татах хамгийн хүчтэй “зэвсэг” нь гэж үздэг байж.
Хятадын ардчилсан хувьсгалч гэгддэг Сунь Ят Сен хүүхэд байхдаа хөлөө боолгосон эгчийнхээ шаналахыг хараад “Түүнд их хэцуү байна, хөлийг нь битгий боогооч” гэхэд ээж нь “Хэрэв эгч чинь жижигхэн хөлтэй болохгүй бол ёс заншилаа умартсан биднийг хожим нь буруутгана. Тэнгэрийн хүүгийн зарлигийг зөрчих эрх бидэнд байхгүй” гэж хариулсан байна.
Баян чинээлэг айлын эзэгтэй болон охид заримдаа хүний тусламжгүйгээр хөдөлж чадахаа больтол биеэ эрэмдэглэсэн байх нь цөөнгүй.. Тиим хүүхнүүдийг ардууд “яг хулс шиг, салхинд найгаж байдаг юм” гэж ярина. Тэд тэргэнцэр дээр юм уу жууз тэргээр зорчино. Заримыг нь бахим чийрэг зарц нар нь өргөөд явах нь ч байж. “Нэгэн эрхэмеэг хатагтайг жуузнаас нь буулгаад зарц нь хүүхэд шигээ өргөөд дотогш орохыг би нэгэнтээ харсан. Яг ийм маягаар хатагтай нарыг өргөөд гудамжны нөгөө талд байх хөршийнд нь зочлуулж байх нь ч цөөнгүй тааралдсан. Тэгэхэд хатагтай нь зарцынхаа хүзүүгээр тэвэрч, зарц нь гуянаас нь бариад өргөж явахад хатагтайн хоёр хөл сул юм шиг санжиганаж байдаг” гэж Г.Гессе Вартег дурссан байдаг.
“Намайг долоон настай байхад хөлийг минь боосон. Би хөдөлгөөнтэй, үсэрч харайсан хүүхэд байсан юм. Охин хүүхэд чихээ цоолуулах, хөлөө боолгох гэсэн хоёр зовлонг туулах ёстой гэж надад хэлдэг байв. Хөлөө боолгох болоход би зугтаад айлд нуугдсан ч ээж намайг олоод гэрт чирж оруулаад үүдээ хааж, давуу, гутал,хутга, зүү, утас гаргаж ирээд, өнөөдөр сайн өдөр тул хөлийг чинь бооход өвдөхгүй гэсэн. Хөлийг минь угааж, хумсыг нь аваад хуруунуудыг нугалж таван см өргөн, гурван метр урт даавуугаар эхлээд баруун, дараа нь зүүн хөлийг боолоо. Эхний шөнө гутлаа тайлсангүй. Хөл минь шатаж байгаа юм шиг өвдөөд унтуулсангүй. Намайг уйлахаар ээж цохиод авна. Хэгсээр хэдэн сар болоход эрхийгээс бусад хуруу махийж нугараад, хавдаж идээлсэн. Өлмийгөөрөө гишгэхгүй байгаагаас хөл чинь гоё хэлбэртэй болохгуй байна гэж ээж загнаад боолтыг нь авч, цусыг нь ч арчихгүй, ул нь махгүй болохоор л хөл чинь гоё болно гэж хэлнэ. Хоёр долоо хоноод миний гутлыг солино. Шинэ нь хуучнаасаа 34 мм богино байна. Ингээд лавтайяа 10 гутал сольсны дараа хөлийн минь тавхай 10 см болтол жижигэрэв. Хөлөө найман см болтол нь агшаах гэж хоёр жил тарчилсандаа”…
“…1931 оны үед байх дээрэмчид манайханд ирээд, хөлөө боолгох занпшыг даваж гарсан хүүхнүүд зугтаж чадахгүй. Дээрэмчид хөөрхий тэднийг бүр зовоож, түргэн хөдөлж чадахгүй болохоор нь хөлийх нь боодлыг таилж нүцгэн гүй гэв. Хүүхнүүд орилолдоод явж чадахгүй байхад бүр тамалж хурц ирмэгтэй чулуун дээр бүжиглэ гэсэн”. Ийм яриа элбэг сонсогдоно.
Охин хүүхдийг хятадууд хоол хийх, юм оёх, гэр ахуйгаа харж хандаж байхад л сургана. Эмэгтэйхүн болж төрсөн нь урд насандаа хийсэн нүглийн үр гэж үзнэ. Хөлийг нь боож байгаагаа эмэгтэй болсныхоо хувьд амсах бас нэг зовлонгоос ангижруулж буй юм гэж хэлнэ.
Хятад хүмүүсийн энгэр зөрүүлэх “урлаг” маш иарнйн бөгөөд “хөл боох” уламжлалтай нь нягт холбоотой. Эмэгтэй хүний хөл нуднээс дапд нууцлаг байхыг их учиртай гэж үзнэ.
Жижиг хөл тухайн эмэгтэй дэг журамтай болохыг илтгэнэ. Түунээс гадна хүйсийн ялгааг харуулдаг гэж үздэг. Тиймээс том хөлтэй эмэгтэйг эр хүн шиг гэлцдэг. Жижигхэн хөл зөөлхөн байх бөгөөд түүнд хүрэхэд сэрэл хөдлөнө. Том хөлтэй тэй бусдын дур хүслийг татах талаар анхаардаггүй бол ойр орчныхондоо гайхуулах гэж жижиг хөлийг байнга угааж байдаг… Хятад эрчүүд энэ мэтээр төсөөлнө.
uneheer aimshigtai...
ReplyDeleteyamar zawaan yum be
ReplyDeletehttp://tzorigoo.blogspot.com
ReplyDelete