2011-07-31

Хараа сайжруулах цогц дасгалууд


Нүдийг баруун, зүүн тийш хөдөлгөнө. Нүдийг дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивч. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн хар. Дараа нь нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих.
Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас г.м. (жижигхэн цаас наасан ч болно) ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.
Холын xapaa муудахаас сэргийлэх цогц дасгал
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад, урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа ширтэнэ амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. 

No comments:

Post a Comment