2012-06-08
Арьсны дайснууд
1. Тамхи
Хэрэв бүсгүй та тамхи татдаг бол энэ зуршлаа даруй хаяхгүй бол өвчин эмгэгт баригдах төдийгүй зүс царайнд чинь маш таагүй нөлөөлнө. Тамхиа хаяхгүйгээр гоо сайхны брэнд бүтээгдэхүүнд найдлага тавих хэрэггүй.
2. Согтууруулах ундаа
Архи дарс хэтрүүлэн уух нь арьсыг усгүйжүүлж, цангаадаг. Энэ нь арьсны үрчлээ хуурайшилтанд хүргэдэг хамгийн гол шалтгаан.
Юу идэхээс тань таны гоо сайхан хамаарах болно
Сайхан арьстай байхын тулд зөвхөн гадна талаас биш дотор талаас шалтгаалах юм. Таны юу идэж байгаагаас хамаарч арьс тань харагдах үзэмж тодорхойлогдох болно. Хичнээн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч дотроосоо арчлахгүй бол нэмэргүй шүү дээ.
Уураг нь арьсыг унжуулахгүй залуу харагдахад тус болно
Арьс нь уурагнаас бүрддэг ба тэр тусмаа уян хатан уураг болон коллаген-ээс бүрддэг юм. Арьсны судлаач lesley Reynold Khan хэлэхдээ коллегин болон уян хатан уурагны утаслаг шинж чанар хоёрын бүрдэлт нь арьсыг уян хатан, залуу харагдуулдаг гол хүчин зүйлс юм гэжээ.
Кофены ач тус
1. Антиоксидант буюу үл исэлдүүлэгчээр баялаг. Энэ нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.
2. Магнигаар баялаг. зарим хүн энэ эрдсээр дутмаг байдаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм.
3. Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна.
2012-02-02
Инээмсэглэл чамайг залуу харагдуулна
Инээмсэглэ! Энэ бол чамд байгалиас заяасан залуу төрх.
Шинэ судалгаа нь зурган дээр баяр баясалтай гарсан хүмүүс ижил насны тодорхой бус эсвэл ууртай төрхтэй гарсан хүмүүсээс залуу харагддаг болон нүүрний илэрхийлэл нь насны үнэн зөв байдлыг ихээхэн зөрүүтэй болгодог гэдгийг харуулжээ.
Судлаач Мануэль Воэлкли хэлэхдээ: Хэдийгээр насны байдлыг олон зүйл дээр үндэслэн тодорхойлдог ч хүний нүүрний зураг нь шууд хараад насыг мэдэх томоохон мэдээлэл болдог гэжээ.
Subscribe to:
Posts (Atom)