2012-02-02

Инээмсэглэл чамайг залуу харагдуулна



Инээмсэглэ! Энэ бол чамд байгалиас заяасан залуу төрх.

Шинэ судалгаа нь зурган дээр баяр баясалтай гарсан хүмүүс ижил насны тодорхой бус эсвэл ууртай төрхтэй гарсан хүмүүсээс залуу харагддаг болон нүүрний илэрхийлэл нь насны үнэн зөв байдлыг ихээхэн зөрүүтэй болгодог гэдгийг харуулжээ.

Судлаач Мануэль Воэлкли хэлэхдээ: Хэдийгээр насны байдлыг олон зүйл дээр үндэслэн тодорхойлдог ч хүний нүүрний зураг нь шууд хараад насыг мэдэх томоохон мэдээлэл болдог гэжээ.


Судлаачид баяр баясалтай гарсан зургууд нь хүмүүсийг эндүүрхэд хүргэдэг учир нь инээх эсвэл инээмсэглэх үед нүд болон амны орчим түр зуурын үрчлээ үүсдэг. Зурган дээр үүнийг түр зуурынх уу эсвэл бодит үрчлээ юу гэдгийг ялгахад хүнд байдаг гэжээ.

Зураг хараад насыг нь таах
Судалгаанд 154 залуу, дунд болон ахимаг насныхан 171 залуу, идэр, ахимаг насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийн янз бүрийн нүүрний илэрхийлэлтэй 2052 зурагыг хараад насыг нь таасан ба нүүр бүр ууртай, үзэн ядсан баясгалантай, гунигтай эсвэл тодорхой бус байдлыг илэрхийлсэн байжээ.

Үр дүнд нь нүүрний илэрхийлэл нь насны үнэн зөв байдлыг тодорхойлоход ихээхэн нөлөө үзүүлдэг нь харагдсан байна. Нүүрний илэрхийллүүдийг хооронд нь харьцуулахад ямар нэг хувиралгүй энгийн гарсан хүмүүсийн насыг илүү зөв таажээ. Хэдий тийм ч баясгалантай инээмсэглэсэн хүмүүсийн зураг нь тухайн хүний наснаас 2 насаар дутуу таагдсан байна.

Ерөнхийдөө ахимаг насныхны нүүрний зургийг хараад насыг таах нь залуу хүмүүсийн зургийг таахаас хүнд байсан хэмээн судалгаанд оролцогчид хэлжээ.

Ийнхүү инээмсэглэл нь хүнийг илүү сайхан, үзэсгэлэнтэй, залуу харагдуулдаг гэдгийг судлаачид нотолсон байна. Инээмсэглээрэй хүмүүс ээ.

No comments:

Post a Comment