2011-10-18

Зүүдний талаарх сонирхолтой 10 баримт


1. Та зүүднийхаа 90 хувийг мартдаг.
Та сэрээд 5 минут болоход л зүүднийхаа тэн хагасыг нь мартана. Харин 10 минут болоход 90 хувийг нь мартсан байдаг байна.

2. Сохор хүмүүс бас зүүдэлдэг
Төрснийхөө дараа сохорсон хүмүүс зүүднийхээ дүрсийг харж зүүдэлдэг. Харин сохор төрсөн хүмүүс дүрсийг нь хардаггүй. Гэхдээ тэд сонсох, үнэрлэх, хүртэх мэдрэхүйгээрээ бусадтай л адилхан маш тодорхой зүүдэлдэг.



3. Зүүдэлдэггүй хүн гэж байхгүй
Хүн болгон л зүүдэлдэг (онцгой сэтгэл зүйн өвчинг тооцохгүйгээр). Та хэрвээ “би ерөөсөө зүүдэлдэггүй” гэж бодож байгаа бол та зүгээр л зүүдээ бүрэн мартсан байна гэсэн үг.

4. Бид зүүдэлж байхдаа зөвхөн өмнө нь харсан царайг л хардаг.
Бидний оюун ухаан хүний царайг шинээр бий болгодоггүй. Бид зүүдэндээ өмнө нь харж байсан царайг л хардаг. Магадгүй бид тэднийг сайн санахгүй, танихгүй байж болно.
Бид амьдралынхаа туршид мянга мянган хүний царайг харж амжсан байдаг. Тийм болохоор бидний тархинд зүүднийхээ нэг дүр болгоод ашиглахад хангалттай олон царай хадгалагдаж байгаа.

5. Хүн болгон өнгөтөөр зүүдэлдэггүй
Хараатай хүмүүсийн 12 хувь нь хар цагаан зүүд зүүдэлдэг, үлдсэн нь өнгөтөөр зүүдэлдэг байна. 1915-аас 1950 оны хооронд хийгдсэн судалгаагаар зүүдний дийлэнх хувь нь хар цагаан байдаг гэж баталжээ. Гэхдээ уг судалгааны үр дүн 1960 оноос өөрчлөгдөж эхэлсэн. Өнөөдөр 25-аас доош настнуудын ердөө 4.4 хувь нь л хар цагаанаар зүүдэлдэг болжээ. Эдгээр судалгааны үр дүн өөрчлөгдөж байгаа нь кино өнгөтөөр гардаг болсонтой холбоотой бололтой.

6. Зүүд ихэвчлэн ухамсар дотор чинь байгаа ямар нэг зүйлтэй холбоотой байдаг.
Хэрвээ та ямар нэг онцгой сэдвээр зүүдэлж байгаа бол тэр зүүд нь ихэвчлэн яг тэр сэдвийг өгүүлдэггүй. Уг зүүд нь гүнзгий утга агуулгатай байх бөгөөд таны ухамсар дотор чинь байгаа ямар нэгэн зүйлтэй холбоотой байдаг.

7. Ихэнх зүүд түгшүүртэй байдаг.
Ихэнх зүүд түгшүүртэй, сөрөг сэтгэл хөдлөл давамгайлсан байдаг. Тухайлбал санаа зовоосон (олны нүдэн дээр шалдан зогсож байна гэж зүүдлэх), маш аймшигтай (алуурчнаас цугтаж байгаагаар зүүдлэх) байдаг.

8. Нэг шөнийн дотор дөрвөөс долоон зүүд зүүдэлдэг
Нэг зүүд нь дундажаар нэг юмуу хоёр цаг үргэжилдэг. Иймд хүн нэг шөнийн дотор дөрвөөс долоон зүүд зүүдэлж амждаг байна.

9. Амьтад бас зүүдэлдэг
Олон төрлийн амьтан дээр судалгаа хийхэд, тэдний зүүдэлж байх үедэх тархины долгион нь хүнийхтэй адилхан байсан байна. Нохойг унтаж байхыг нь заримдаа харахад давхиж байгаа юм шиг, ямар нэг юмтай хөөцөлдөөд байгаа юм шиг хөлөө хөдөлгөөд хуцаад байдаг шүү дээ.

10. Эрчүүд болон эмэгтэйчүүдийн зүүд ялгаатай.
Эрчүүдийн зүүдэнд дүрүүдийн 70 хувь нь эрэгтэй хүмүүс байдаг байна. Харин эмэгтэйчүүдийн зүүдэнд эрчүүд болон эмэгтэйчүүд ижил тоотой байдаг. Үүнээс гадна эрчүүдийн зүүд илүү хүчтэй сэтгэл хөдлөлтэй байдаг.

2 comments:

  1. сайн уу?
    надад туслаач. би блог ажиллуулах санаатай байгаа юм аа. LABEL цэсээ хийж чаддаггүй ээ. Туслаач. мэдээллээ бас ангилаад оруулаж чаддаггүй ээ. Хичээнгүйлэн гуйя надад туслаач

    ReplyDelete