2012-06-08
Арьсны дайснууд
1. Тамхи
Хэрэв бүсгүй та тамхи татдаг бол энэ зуршлаа даруй хаяхгүй бол өвчин эмгэгт баригдах төдийгүй зүс царайнд чинь маш таагүй нөлөөлнө. Тамхиа хаяхгүйгээр гоо сайхны брэнд бүтээгдэхүүнд найдлага тавих хэрэггүй.
2. Согтууруулах ундаа
Архи дарс хэтрүүлэн уух нь арьсыг усгүйжүүлж, цангаадаг. Энэ нь арьсны үрчлээ хуурайшилтанд хүргэдэг хамгийн гол шалтгаан.
Юу идэхээс тань таны гоо сайхан хамаарах болно
Сайхан арьстай байхын тулд зөвхөн гадна талаас биш дотор талаас шалтгаалах юм. Таны юу идэж байгаагаас хамаарч арьс тань харагдах үзэмж тодорхойлогдох болно. Хичнээн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч дотроосоо арчлахгүй бол нэмэргүй шүү дээ.
Уураг нь арьсыг унжуулахгүй залуу харагдахад тус болно
Арьс нь уурагнаас бүрддэг ба тэр тусмаа уян хатан уураг болон коллаген-ээс бүрддэг юм. Арьсны судлаач lesley Reynold Khan хэлэхдээ коллегин болон уян хатан уурагны утаслаг шинж чанар хоёрын бүрдэлт нь арьсыг уян хатан, залуу харагдуулдаг гол хүчин зүйлс юм гэжээ.
Кофены ач тус
1. Антиоксидант буюу үл исэлдүүлэгчээр баялаг. Энэ нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.
2. Магнигаар баялаг. зарим хүн энэ эрдсээр дутмаг байдаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм.
3. Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна.
2012-02-02
Инээмсэглэл чамайг залуу харагдуулна
Инээмсэглэ! Энэ бол чамд байгалиас заяасан залуу төрх.
Шинэ судалгаа нь зурган дээр баяр баясалтай гарсан хүмүүс ижил насны тодорхой бус эсвэл ууртай төрхтэй гарсан хүмүүсээс залуу харагддаг болон нүүрний илэрхийлэл нь насны үнэн зөв байдлыг ихээхэн зөрүүтэй болгодог гэдгийг харуулжээ.
Судлаач Мануэль Воэлкли хэлэхдээ: Хэдийгээр насны байдлыг олон зүйл дээр үндэслэн тодорхойлдог ч хүний нүүрний зураг нь шууд хараад насыг мэдэх томоохон мэдээлэл болдог гэжээ.
2011-10-18
Зүүдний талаарх сонирхолтой 10 баримт
1. Та зүүднийхаа 90 хувийг мартдаг.
Та сэрээд 5 минут болоход л зүүднийхаа тэн хагасыг нь мартана. Харин 10 минут болоход 90 хувийг нь мартсан байдаг байна.
2. Сохор хүмүүс бас зүүдэлдэг
Төрснийхөө дараа сохорсон хүмүүс зүүднийхээ дүрсийг харж зүүдэлдэг. Харин сохор төрсөн хүмүүс дүрсийг нь хардаггүй. Гэхдээ тэд сонсох, үнэрлэх, хүртэх мэдрэхүйгээрээ бусадтай л адилхан маш тодорхой зүүдэлдэг.
2011-09-20
Сүрчиг түрхэхэд учир бий
Сүрчгээ сонгохдоо хувцасны хэв загвар, түүний анхаарлыг нь татахын тулд салхи, өөрийн нас, цагийн аястайгаа зохицуулахыг хичээгээрэй. Та нэгэнт сүрчгээ сонгон авч чадсан бол чихний араар, эгэм, шилэн хүзүүний үстэй хэсгээр, хөхний хоорондуур, бугуй, тохойн хонхор, өвдөгний тахимаар түрхвэл зөвхөн үнэрээ л удаан барина.
Хэрэв тa амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол...
• Аливаад ялагч байхын тулд хэзээ ч боломжгүй зүйлийн хойноос бүү хөөцөлд.
• Өөрт ашиггүй зүйлсээс татгалзаж чаддаг байх ёстой.
• Азгүй хүн гэж байдаггүй. Учир нь хүн азгүйдлийг өөрөө бий болгож явдаг. Учир нь хэнд ч хэрэггүй зүйлсийн хойноос олон жил явж зууралдсанаас тэр шүү дээ.
2011-08-21
Цаг хугацаа таныг хүлээхгүй…гэвч та түүнийг хожиж чадна
1.Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь
юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.
2.Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.
3.Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.
2011-08-07
2011-07-31
Хараа сайжруулах цогц дасгалууд
Нүдийг баруун, зүүн тийш хөдөлгөнө. Нүдийг дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивч. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн хар. Дараа нь нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих.
2011-07-26
Таны дугаар таарж байна уу?
1. Гар утасныхаа эхний 4-н оронг оруулна уу
2. 80-аар үржүүлээрэй
3. Үржвэр дээрээ 1-г нэм
4. Хариуг 250-аар үржүүлнэ үү
5. Үржвэр дээрээ сүүлийн 4-н оронгоо нэм
6. Дахиад нэг удаа арын 4-н оронгоо нэмнэ
7. 250-г хас
8. Эцэст нь 2рт хуваагаад л боллоо
Жишээ нь: 99ХХ * 80 + 1 * 250 + ХХХХ + ХХХХ – 250 : 2= 99ХХХХХХ
2011-07-13
Таны өндөр таныг хэн бэ гэдгийг чинь хэлнэ
Ерөнхийдөө нийгэмд оролцож байгаа хувь болон бие хүмүүсын дунд байдаг нэг нийтлэг шинж бол өндөр хүнд илүү итгэл найдвар мөн анхаарал тавьдаг та ч анзаардаг байх өндөр хүн Модел өндөр хүн хамгаалагч эмэгтэйчүүд өндөр залуусыг эрчүүд бас л өндөр сайхан биетэй бүсгүйчүүдийг гэх мэтчилэн харин та бүхэндээ нэгэн сонжоог хүргэж байна.Хэдэн см өндрөөс тань шалтгаалж хэр хvн бэ гэдгийг чинь сонжиж болно гэж та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл vнэхээр болдог ажээ. Минийх лав таарч байсан шvv. Та ч гэсэн vзээрэй.
142
Та хөгжилтэй, ухаантай, бvтээлч хvн.
Ихэвчлэн уран бvтээлч хvмvvс байдаг. Дэлхий бvхлээрээ таны уран бvтээлд багтдаг.
Мөн та "за" гэдэг vгийг их хэрэглэдэг. Өөдрөг, өгөөмөр. Аз туршсан зvйлд ухаангvй дуртай.
142
Та хөгжилтэй, ухаантай, бvтээлч хvн.
Ихэвчлэн уран бvтээлч хvмvvс байдаг. Дэлхий бvхлээрээ таны уран бvтээлд багтдаг.
Мөн та "за" гэдэг vгийг их хэрэглэдэг. Өөдрөг, өгөөмөр. Аз туршсан зvйлд ухаангvй дуртай.
2011-06-26
Амжилтанд хүрэх 9 алхам
Азтай, амжилттай байх нь хувь хүнээс ихээхэн шалтгаалдгийг та хэлүүлтгүй мэдэх биз ээ. Аз, амжилт гэхээр ихэнх хүмүүст хаана ч юм, нэг л хол байгаа мэт санагдах нь бий. Тэгвэл хэн бүхний хүсэмжилдэг энэ асуудал бидний зан авир, өдөр тутмын амьдрал, хандлагаас бүхэлдээ хамаардаг байна. Танд азтай байхад чинь туслах 9 энгийн дүрмийг санал болгоход:
1. Юуны өмнө хэзээ ч бүү адгаж яарч бай. Дотоод сэтгэл, дуу хоолойгоо сонсч сур. Энэ нь буруу алхам хийх, будлиантай шийдвэр гаргахаас сэргийлдэг.
Шоколадны эерэг ба сөрөг тал
Нэг ширхэг шоколад бусад амттаны адил хүний бие организмд эндорфиний дааврыг үүсгэдэг. Эл даавар нь таашаал, аз жаргалын мэдрэмжийг бий болгодог аж.
Хэрэв та элэгний үйл ажиллагааны ямар нэгэн доголдолгүй бол (элэг муутай хүнд шоколад тохирохгүй) шоколад идэж байвал тустай. Гэхдээ аливаа юм хэтрэхээрээ хор болдгийг санууштай.
Эерэг тал.
- Шоколад нь организм дахь зарим бодисын дутагдлыг нөхөж өгдөг тустай.
- Нэг хэрчим шоколад нь хоёр ширхэг цэвэр ёотонтой тэнцэх аж. Энэ нь бид эрч хүч өгөх, өл даахад эерэг үр дүнг үзүүлдэг.
Мөнгөөр гачигдахгүй байх арга
МӨНГӨНД САЛХИ ОРУУЛ
Хэрэв та цалингаа аваад л хав дарчихдаг бол мөнгөний заяа гомдоно. Гэхдээ энэ нь найрлаж, цэнгээд дуусга гэсэн үг биш. Өвчтэй үед нөхдөө эргэх, өнчин ядуу хүнд буян үйлд. Үүнд нэг их мөнгө орохгүй. Харин та сэтгэл санааны хувьд, таашаал авч баясна.
Subscribe to:
Posts (Atom)