2011-10-18

Зүүдний талаарх сонирхолтой 10 баримт


1. Та зүүднийхаа 90 хувийг мартдаг.
Та сэрээд 5 минут болоход л зүүднийхаа тэн хагасыг нь мартана. Харин 10 минут болоход 90 хувийг нь мартсан байдаг байна.

2. Сохор хүмүүс бас зүүдэлдэг
Төрснийхөө дараа сохорсон хүмүүс зүүднийхээ дүрсийг харж зүүдэлдэг. Харин сохор төрсөн хүмүүс дүрсийг нь хардаггүй. Гэхдээ тэд сонсох, үнэрлэх, хүртэх мэдрэхүйгээрээ бусадтай л адилхан маш тодорхой зүүдэлдэг.

2011-09-20

Сүрчиг түрхэхэд учир бий


Сүрчгээ сонгохдоо хувцасны хэв загвар, түүний анхаарлыг нь татахын тулд салхи, өөрийн нас, цагийн аястайгаа зохицуулахыг хичээгээрэй. Та нэгэнт сүрчгээ сонгон авч чадсан бол чихний араар, эгэм, шилэн хүзүүний үстэй хэсгээр, хөхний хоорондуур, бугуй, тохойн хонхор, өвдөгний тахимаар түрхвэл зөвхөн үнэрээ л удаан барина.

Хэрэв тa амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол...


• Аливаад ялагч байхын тулд хэзээ ч боломжгүй зүйлийн хойноос бүү хөөцөлд.

• Өөрт ашиггүй зүйлсээс татгалзаж чаддаг байх ёстой.

• Азгүй хүн гэж байдаггүй. Учир нь хүн азгүйдлийг өөрөө бий болгож явдаг. Учир нь хэнд ч хэрэггүй зүйлсийн хойноос олон жил явж зууралдсанаас тэр шүү дээ.

2011-08-21

Цаг хугацаа таныг хүлээхгүй…гэвч та түүнийг хожиж чадна


1.Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь

юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.

2.Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.

3.Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.

2011-07-31

Хараа сайжруулах цогц дасгалууд


Нүдийг баруун, зүүн тийш хөдөлгөнө. Нүдийг дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивч. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн хар. Дараа нь нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих.

2011-07-26

Таны дугаар таарж байна уу?


1. Гар утасныхаа эхний 4-н оронг оруулна уу
2. 80-аар үржүүлээрэй
3. Үржвэр дээрээ 1-г нэм
4. Хариуг 250-аар үржүүлнэ үү
5. Үржвэр дээрээ сүүлийн 4-н оронгоо нэм
6. Дахиад нэг удаа арын 4-н оронгоо нэмнэ
7. 250-г хас
8. Эцэст нь 2рт хуваагаад л боллоо

Жишээ нь: 99ХХ * 80 + 1 * 250 + ХХХХ + ХХХХ – 250 : 2= 99ХХХХХХ

2011-07-13

Таны өндөр таныг хэн бэ гэдгийг чинь хэлнэ



Ерөнхийдөө нийгэмд оролцож байгаа хувь болон бие хүмүүсын дунд байдаг нэг нийтлэг шинж бол өндөр хүнд илүү итгэл найдвар мөн анхаарал тавьдаг та ч анзаардаг байх өндөр хүн Модел өндөр хүн хамгаалагч эмэгтэйчүүд өндөр залуусыг эрчүүд бас л өндөр сайхан биетэй бүсгүйчүүдийг гэх мэтчилэн харин та бүхэндээ нэгэн сонжоог хүргэж байна.Хэдэн см өндрөөс тань шалтгаалж хэр хvн бэ гэдгийг чинь сонжиж болно гэж та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл vнэхээр болдог ажээ. Минийх лав таарч байсан шvv. Та ч гэсэн vзээрэй.
142
Та хөгжилтэй, ухаантай, бvтээлч хvн.
Ихэвчлэн уран бvтээлч хvмvvс байдаг. Дэлхий бvхлээрээ таны уран бvтээлд багтдаг.
Мөн та "за" гэдэг vгийг их хэрэглэдэг. Өөдрөг, өгөөмөр. Аз туршсан зvйлд ухаангvй дуртай.

2011-06-26

Амжилтанд хүрэх 9 алхам


Азтай, амжилттай байх нь хувь хүнээс ихээхэн шалтгаалдгийг та хэлүүлтгүй мэдэх биз ээ. Аз, амжилт гэхээр ихэнх хүмүүст хаана ч юм, нэг л хол байгаа мэт санагдах нь бий. Тэгвэл хэн бүхний хүсэмжилдэг энэ асуудал бидний зан авир, өдөр тутмын амьдрал, хандлагаас бүхэлдээ хамаардаг байна. Танд азтай байхад чинь туслах 9 энгийн дүрмийг санал болгоход:

1. Юуны өмнө хэзээ ч бүү адгаж яарч бай. Дотоод сэтгэл, дуу хоолойгоо сонсч сур. Энэ нь буруу алхам хийх, будлиантай шийдвэр гаргахаас сэргийлдэг.

Шоколадны эерэг ба сөрөг тал


Нэг ширхэг шоколад бусад амттаны адил хүний бие организмд эндорфиний дааврыг үүсгэдэг. Эл даавар нь таашаал, аз жаргалын мэдрэмжийг бий болгодог аж.

Хэрэв та элэгний үйл ажиллагааны ямар нэгэн доголдолгүй бол (элэг муутай хүнд шоколад тохирохгүй) шоколад идэж байвал тустай. Гэхдээ аливаа юм хэтрэхээрээ хор болдгийг санууштай.

Эерэг тал.
- Шоколад нь организм дахь зарим бодисын дутагдлыг нөхөж өгдөг тустай.
- Нэг хэрчим шоколад нь хоёр ширхэг цэвэр ёотонтой тэнцэх аж. Энэ нь бид эрч хүч өгөх, өл даахад эерэг үр дүнг үзүүлдэг.

Мөнгөөр гачигдахгүй байх арга


МӨНГӨНД САЛХИ ОРУУЛ
Хэрэв та цалингаа аваад л хав дарчихдаг бол мөнгөний заяа гомдоно. Гэхдээ энэ нь найрлаж, цэнгээд дуусга гэсэн үг биш. Өвчтэй үед нөхдөө эргэх, өнчин ядуу хүнд буян үйлд. Үүнд нэг их мөнгө орохгүй. Харин та сэтгэл санааны хувьд, таашаал авч баясна.

Тайвшрах арга


Xүн бүр түргэн гаргасан шийдвэр, мөн түргэн аашаасаа болоод хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ харамсдаг.

Тэгвэл танд уураа барихад тань маш хэрэгтэй зөвлөгөөг өгье.

2011-06-06

2011-05-19

Мөнгөн хонхны баяр (2011.05.12)

5 сарын 12нд Хонхны баяраа хийлээ. 4 жил гэдэг ямар хурдан юм бэ? Саяхан л ХААИС-ийн байгалийн ухааны сургуулийн БАЖ (байгалийн аялал жуулчлалын менежэр) ангид элсэн орж байлаа. Ингээд сургуулиа төгсөхөд нэг сонин, хэхэ үе үе огшоод л байлаа. Хонхны баярын хэдэн зураг орууллаа.

Хамгийн их ашигладаг 10 нууц үг

Дэлхий нийтээрээ ашигладаг хамгийн их 10 нууц үгийг та мэдэхүү? Мөн танд Mонголчуудын хамгийн их ашигладаг нууц үгнүүдийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.Ингээд та бүхэн маш сонирхолтой судалгааг хүргэж байна.

Дэлхийн хамгийн их ашигладаг 10 нууц үг:
1. password
2. 123456
3. qwerty

2011-05-07

Стресс тайлах аргууд


Өөрөө өөртөө тушаал өгөх

Стресст өртөж, тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үед та биеэ барьж, өөртөө тушаал өгөх аргаар өөрийгөө ялж болно. Ингэхдээ “тулгарсан бэрхшээлийг би заавал ялж дийлэх болно”, “би давна, туулна” гэсэн агуулгатай шийд гаргах ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө өөртөө зохих тушаал өгөөрэй. Хэн нэг хүн чамд заавар өгч, яахыг чинь хэлж өгөхийг бүү хүлээ. Чи өөрөө л санаачилж, хүнд байдлаас гарах арга замыг ол. Өөрийгөө зоригжуулах сэтгэл зүйн олон арга бий шүү.


2011-04-18

Лянхуа хөл /текст, фото/

Үнэхээр аймшигтай санагдлаа

Үнэнхүү гоё хүүхэн лянхуа цэцэг шиг хөлтэй, жооргонож, ганхаж явах ёстой гэж эртний Хятадад үздэг байжээ. Тэгээд охидыг бүр 4-5 настайгаас хөлийг нь томруулахгүйн тулд тусгай аргаар боож өсөлтийг нь зогсоодог байв. Ингэж тамлуулсаны эцэст 10 настай охины хөл ердөө 10 см урт болдог аж. Үүний дараа л тэд том хүний алхаагаар явж сурах гэж тамга цайдаг байна. Тэгээд 2-3 сар өнгөрөхөд охид айлын бэр болоход бэлэн болно. Тэгэхдээ “лянхуа хөлний” хэмжээ ямар байх нь ихээхэн чухал. Том хөлтэй бэрийг шоолж дорд үзнэ. Тариалангийн талбайд тонголзсоор хөлөө боолгох боломж олдоогүй “хөдөөний амьтан” гэж адлана.

2011-04-16

Зурхайн нийцэл (бүх ордны)

Хонь -Хонь
Тун ховор холбоо. Тэднийг зэрэгцээ хоёр галт уултай зүйрлэж болно. Хоёр уулны нэг нь байнга ажиллаж байдаг. Хамгийн сонирхолтой нь тэд хоорондоо их ялгаатай. Хөнгөхөн салхи нэгнээс нь үүсэх л юм бол нөгөөдөө жинхэнэ хар салхи шиг нөлөөлнө. Энэ холбоо нь хэн хэнийгээ номхотгож хазаалрлах, хэн нь гарын дор байх вэ гэдэг асуудал үүсэх нь элбэг байдаг.

2011-04-15

Мөнгө бол энерги агуулагч амьд зүйл юм

Мөнгө нь маш олон хүний гар дамждаг учраас сайн муу янз бүрийн энерги агуулдгаараа онцлог. Мөнгөтэй холбоотой олон ойлголт, дагаж мөрдөх ерөнхий зарчмуудыг бид өдөр тутмын амьдралдаа санаж явах хэрэгтэй.
  • Мөнгийг хулгайлж болохгүй
  • Өр зээл авсан бол хурдан төлж дуусгаж байгаарай
  • Мөнгөнд үрэлгэн байж болохгүй, буян заяа тогтдоггүй.













Аз жаргалын зуршлууд

“Аз жаргалтай мэдрэмжийг нэмэгдүүлэх 10 батлагдсан арга”
Ихэнх хүмүүс аз жаргалгүй байдлыг өөрсдөө сонгодгоо мэддэггүй. Мөн өөр хэн ч биш, өөрөө л сэтгэл дотроо аз жаргалыг сонгочихвол инээмсэглэлээр бялхана гэдгээ мэддэггүй нь бүр ч харамсалтай. Оюун санаагаа жаахан л өөр юманд хандуулвал амьдрал тэр чигтээ өөрчлөгдөх болно.
1. АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГАА МЭТ ААШИЛ
Гунигтай үед ч тэр чин сэтгэлээсээ инээмсэглэх нь илүү олон инээмсэглэсэн, жаргалаар бялхсан хүмүүсийг урин дуудах болно. Бухимдалтай байдал илүү олон бухимдалтай хүмүүсийг л даллана гэдгийг санаарай.

















2011-04-04

Урт наслах жор


Хүн урт наслаж болно гэдгийг эрдэмтэд баталж байна. Гэхдээ урт удаан наслая гэж хий хоосноор хичнээн хүсэж мөрөөдөөд бүтэхгүй. Харин урт наслахад хоёр арга зам байдаг гэнэ. Энэ нь нэгдүгээрт удамшил, хоёрдугаарт хувь хүний өөрийн хичээл зүтгэл ихээхэн чухал нөлөөтэй гэнэ. Хэвийн эрүүл хүн 70-80 жил наслах жамтай гэнэ. Гэтэл хүмүүс 90 юмуу 100 наслахыг хүсдэг. Хэрэв хүмүүс 90 юмуу 100 насны ойгоо тэмдэглэж байгаа бол энэ нь голдуу удам дамжсан урт настангууд байдаг аж. Ийм хүмүүсийг судалж үзэхэд биеийн дулаан бага, харин нэгэн төрлийн дааврын хэмжээ нь өндөр байдаг ажээ. Харин доорх зөвлөгөөг дагавал хорин, насаар амьдралаа уртасгах боломжтой гэнэ шүү.

Сайн унтаж амрах нь урт наслах хамгийн сайн эм

Олон хүмүүсийн өмнө яриа хийхдээ яаж айж,чичрэхгүй байх вэ?


Та олон хүмүүсийн өмнө яриа хийхдээ хөлс чинь гарч, айн чичирдэг үү?
Тэгвэл яаж яриа хийж байхдаа сандрахгүй байх вэ? Дараах зөвлөгөө танд заавал хэрэг болно.

1. Эхлээд ганцаараа байхдаа ярих зүйлээ бэлдэж, дадлага хий. Дараа нь ганц юм уу, хэдэн хүмүүсийн өмнө дадлага хийгээрэй.

2. Хэрвээ та хүмүүсийн өмнө дадлага хийхээсээ айгаад эсвэл, хэн нэгэн хүнийг олж чадахгүй бол толиныхоо өмнө хийж болох юм.

Та ямар өнгөнд дуртай вэ?



Цагаан

Цагаан єнгєнд дуртай эмэгтэйчvvд энхрий ялдам байх нь цєєнгvй. Тэднийг хайрлах эрчvvд амьдралд нь олон гарч ирдэг ч эмэгтэй єєрєє эцсийн ганцхан сонголтыг хийж чаддаг. Тэд авьяаслаг байхаас гадна цагаан єнгєнд дуртай шигээ гэнэн цагаан сэтгэлтэй байх нь элбэг. Харин цагаан єнгєнд дуртай эрэгтэйчvvдийн хувьд цэвэрч, тансаг юманд дуртай талдаа.
Болзоот бvсгvйтэйгээ хамт театрт кино, жvжиг vзэхийг эрхэм болгодог. Найзууддаа vнэнч байдаг бєгєєд хэн нэгэн тvvнийг гомдоовол удаан бодож, муу санаад явдаггvй. Нэг vгээр хэлбэл их цагаахан сэтгэлтэй.

2011-03-31

Хамрын хийд рүү аялаад ирэв (2011.3.25-27)

khamar monastery tour (2011.3.25-27)

УБ - Сайншанд - Мээм хад- Шамбалын орон - 108 ламын агуй - Хамарын хийд - Хүслийн уул - Данзанравжаагийн музей - УБ  гэсэн маршрутаар явлаа.
 
Аяллын эхний зураг (чойр хотод түр буув) 

2011-03-24

Coca Cola ундааны аймшигт нууц


Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Бразилийг 18 жил удирдсан Ерөнхийлөгч Жетулиу Варгас эх нутагтаа “Кока-Кола” худалдахыг хориглож байсан нь гайхахаар зүйл биш байсныг доорх баримтуудаас ойлгож болно. Сэнгэнэсэн хүйтэн ундаа юм уу шар айраг уусны дараах жаран минут буюу бүтэн цагийн хугацаанд бие тань хэрхэн өөрчлөгддөгийг анхааралтай уншина уу. Тэгээд дараагийн лааз хийжүүлсэн ундаагаа задлахаас өмнө түр азнаарай. 

10 минутын дараа
 

Цайны арван халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний их чихэр биеэр нэг тарна. Гэхдээ үүнийг мэдэрч, дотор эвгүйрхдэггүй нь хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчилтэй холбоотой. 

2011-03-22

Таны биед ээлтэй үнэт чулуу

Нэгдүгээр сард төрөгсөд: Энэ сард төрөгөөд Анар чулуун эдлэлийг хэрэглэх ёстой. Анар үнэтэй учраас орлуулах хагас үнэт ба өнгөт эрдэнийн чулуугаар цэнхэр мандлыг сонгож болно. Дээрх чулуу нь цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлган, хар муу санаа, урвалтаас сэргийлнэ.

Туршаад үзээрэй

Microsoft хүртэл тайбарлаж чадаагүй гэнэ шүү
Microsoft -ын бүхэл бүтэн баг бүүр Bill Gates ороод тайлбарлаж чадаагүй тийм сонирхолтой юм байдаг гэнээ. Үнхээр ч сонирхолтой л юм та ч гэсэн туршаад үзээрэй.

Эхний гайхалтай зүйл нь:
Энэхүү гайхлыг анх Энэтхэгчүүд олж мэдсэн гэнэ шүү. Энэ дэлхийн хаана ч ямар ч компьютер ашиглаад хэн ч CON нэртэй фолдэр үүсгэж чадахгүй гэнээ. Энэ инээдтэй сонин тохиолдлыг Microsoft -ын бүхэл бүтэн баг тайлбарлаж чадаагүй гэнээ. Үүнийг та ч гэсэн оролдоод үзээрэй.

24 цагийн дотор юу болдог вэ?

2,5 тэрбум хүн өглөө бүр ажилдаа явж байна.
1 тэрбум хүүхэд өдөр бүр сургууль руугаа явдаг.
16,5 сая хүн төрсөн өдрөө тэмдэглэж байна.
15 сая ширхэг балын харандаа худалдаж байгаа ба эд нарыг зэрэгцүүлэн тавьбал дэлхийгээс нар хүртлэх зайтай тэнцэнэ.
9 сая тонн бензин үйлдвэрлэж байна. Энэ нь 90 шатахууны онгоцыг дүүргэхүйц хэмжээ юм.
3 сая паспортыг дэлхийн янз бүрийн гааль дээр шалгаж байна. Эднийг дээр нь давхарлан өрвөл Эверест уулын оргилоос өндөр болно.

2011-03-21

Хумсаа ямар өнгөөр будах дуртай вэ?


Нимбэгэн шар өнгөөр буддаг бол бусдад халамжтай, даруу төлөв, хянуур болгоомжтой, энгийн ухаалаг бүсгүй.

Хурц ногоон бол ил тод амирлангуй, ямар ч нөхцөлд төрөлх шинжээ хадгалдаг, хэзээ ч барьц алддаггүй бүсгүй.

2011-03-19

“Гэрэл” - Богино хэмжээний кино


Та амьдралынхаа тоог мэдэх vv

Та амьдралын тоогоо мэдэх vv. Хэрвээ мэдэхгvй бол тєвєггvй мэдэх боломжтой. Єєрийн тєрсєн гараг, он, cap, єдрийн нийлбэрээр амъдралын тоогоо гаргаж зан тєлєвєє мэдэж болох нь.
Ингэхийн тулд тєрсєн он, cap, єдрийн тоонуудаа нэмнэ. Гарсан тоогоо мєн хооронд нь нэмж нэг оронтой тоо болгоорой. Учир нь зурхайд 1-9 хvртэлх тоонууд л ашиглагддаг.
Жишээлбэл: 1972 оны 12 дугаар сарын 31-нд тєрсєн XVH байлаа гэж бодъё. 1972+12+31 = 1+9+7+2+1+2+3+1=26 Нэг оронтой тоо болгохын тулд 26 = 2+6 = 8 гаргана. Ингэхээр наймын тоо таны амьдралын тоо болж байна гэсэн vг.
1.Тєрєлхийн манлайлагч, ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад єндєр шаардлагатай ханддаг. Маш зарчимч. Бусдын санал бодол, хандлагыг харгалзан зорилгодоо тэмvvлдэг. Vнэнч, шударга, єгєємєр сэтгэлтэй. Сэтгэл зvрхээ хянаж сурах хэрэгтэй.

2011-03-14

Таны ордны ерөнхий зурхай...


ХОНЬ (21/III - 20/IV)

Махбодь: Гал
Эзэн гариг: Марс
Билэг тэмдэг: Улаан, шар, ногоон дөрвөлжин дүрс, хонины болон бугын толгой
Өнгө: Гал улаан, улбар шар, цэнхэр, хөх, ягаан болон бүх гялалзсан өнгө. Чернилэн ягаан тохиромжгүй.
Чулуу: Алмаз, рубин, аметист, маргад, сарны чулуу
Төмөрлөг: Ган, төмөр
Сайн өдрүүд: Мягмар, Ням
Муу өдрүүд: Баасан, Бямба
Азын тоо: 4, 7, 9, 11 болон 9 - д хуваагдах бүх тоо.
Хэлэх дуртай үг: Би

2011-03-13

Амьддаа бие биеээ хайрла

Hun neg l amidrana, gants oldoh nasandaa huniig bgaa chigeer ni l harits, hairla, amiddaa biy biynee hairlay humuusee....

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

2011-03-11

3 buduun - Hun shig yavj bayarluulay eejiigee

 
Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа ЭЭЖИЙГЭЭ